2025 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр гадаад оюутан (Монгол улсын харъяат) магистр, докторт суралцах хөтөлбөрт (Элчин сайдын яамаар дамжуулан хүсэлт гаргах) дараах журмын дагуу сонгон шалгаруулах тул сонирхсон иргэд өргөдлөө өгөхийг хүсье.
■ Тэтгэлэгт хөтөлбөр
Хөтөлбөр | Магистр | Доктор | Судлаач |
Тэтгэлэгийн хугацаа | Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 2 жил | Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 3 жил | 6 сар эсвэл 1 жил |
■ Суралцах салбар болон шалгуур : Хавсралт журамтай танилцана уу.
■ Материал өгөх : Хавсралт журамтай [Бүрдүүлэх бичиг баримт] танилцаад маягтын дагуу бөглөж, бусад нотлох бичиг баримтын хамт нийт 4 хувь (Апостиль-р баталгаажсан эх хувь 1 + энгийн хуулбар 3 хувь) өгнө.
■ Материал хүлээн авах хугацаа : 2025.2.17.(даваа) - 2025.2.28.(баасан)
■ Материал авах хэлбэр : ЭСЯ-ны ажлын цагаар биечлэн өгнө.
(Цайны цагаар авах боломжгүй)
※ ЭСЯ-ны ажлын цаг : (Даваа~Баасан) 08:00 – 17:00 (Цайны цаг 12:00-13:30)
※ ЭСЯ-ны хаяг : Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар
※ ЭСЯ-ны утас: 7007-1020
■ Лавлах:
- Олон улсын боловсролын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн төв: kgspniied@korea.kr
- БНСУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr