Элчин сайд Чой Жин Вон, 2025.1.23 (Пүрэв)-нд Монгол Улсын Архивын Ерөнхий газрын цогцолбор барилга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төслийн хаалтын арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Чой Жин Вон, уг арга хэмжээнд дэвшүүлсэн мэндчилгээнд Монгол Улсын Улсын Архивын Ерөнхий газрын орчин үеийн жишигт нийцсэн барилга байгууламж архивын тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийж, нэгдсэн удирдлагын систем, архивтай холбоотой иргэдэд хүрэх цахим хуудас болон цахим мэдээллийн төвтэй болоход БНСУ-ын Засгийн Газар хувь нэмэр оруулах болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
Мөн БНСУ-ын Засгийн Газар, Монгол Улсын архивын салбарын хүчин чадлыг сайжруулах түүнтэй холбоотой сургалт зэргийг нэмэгдүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарал хандуулж ажиллах болно гэсэн юм. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжихийг хүсэж байгаагаа илэрхийлэв.