Элчин сайд Чой Жин Вон 1-р сарын 28-нд (мягмар гарагт) Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр болон албаны хүмүүстэй үдийн зоог барьж, хоёр орны иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, Монголд оршин суудаг Солонгос иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцов.